Бидний тухай

Монгол улсад аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирсэн Бороо Гоулд компани нь Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулдаг.

Бороогийн уурхайгаас Монгол Улсад нийт 1,2 их наяд төгрөгийн өгөөжийг оруулжээ. Бороогийн уурхай ажиллаж байх үед буюу 2004-2017 онд нийт 13 жилийн хугацаанд тус компани 56.7 тонн алт олборлож, Монгол Улсын төсөвт 341 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Бороо Гоулд компани нь 2007, 2008, 2009, 2010, 2013, 2015 оны МОНГОЛ улсын ШИЛДЭГ татвар төлөгч, 2011 оны нийслэлийн ШИЛДЭГ татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар шалгарч байв.

Бороогийн үндсэн ордын олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан 2004-2015 онд Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан сум орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зориулан Мандал суманд 4.3 тэрбум төгрөг, Баянгол суманд 4 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймагт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.

Бороо Гоулд компанийн толгой компани болох OZD Capital нь хувьцаа эзэмшигчиддээ үр өгөөж хүртээх зорилгоор хөгжиж буй зах зээлтэй орнуудын уул уурхайн төслүүд, металлын ордуудыг худалдаж авах, тэдгээрт хөрөнгө оруулах болон ашиглах олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сингапур улсад төвтэй тус компани нь Австрали, Сингапур, Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүд болон бусад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгон, хөрөнгө оруулалт хийдэг.

  • 3.jpg
  • 5.jpg
  • 4.jpg
  • 1.jpg
  • 2.jpg