VACANCY ANNOUNCEMENT/АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

ТЕХНИКИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН  ИНЖЕНЕР 

Бороо гоулд ХХК нь Техникийн аюулгүй байдлын инженер шалгаруулж ажилд авна. Тус ажлын байр нь үндсэн ажлын байр бөгөөд Улаанбаатар дах оффист байрлаж  ажиллана.  

Үндсэн чиг үүрэг:

  • Хамгаалалтын хяналтын камер, камерын угсралт, камерын серверийн үйл ажиллагааг хариуцан ажиллах, хянах;
  • Нэвтрэх системийн эрхийн зохицуулалтыг хийх, хянах;  
  • Серверт хяналтын бааз үүсгэх, дохиоллын систем суурилуулах, шаардлагатай засвар үйлчилгээг хийх;  
  • Холбогдох чиглэлээр Хамгаалалтын хэлтсийн орлогч даргаас өгсөн бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх;

Мэргэжил, туршлага:

  • Программ хангамж болон техникийн хангамжийн чиглэлээр Их дээд сургууль төгссөн байх;
    Тухайн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх; 

Ур чадвар, мэргэшил:

    Багаар ажиллах чадвартай байх; 

    Харилцааны өндөр соёлтой байх; 

    Шударга, итгэл даах чадвартай байх; 

    Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно. 

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангийн хаягаар,
эсвэл доорх хаягаар Бороо гоулд ХХКийн Хүний нөөцийн хэлтэст хаяглан 2019 оны 01 дүгээр сарын 16-ний дотор ирүүлнэ үү. 
 
Зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчидтай холбогдох болохыг анхаарна уу.  
 
Хаяг:  Монгол Улс, Улаанбаатар-14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла төв, ШангриЛа оффис, 16 давхар
Монгол Улс, Улаанбаатар хот-15160 Төв шуудан, Ш/х 1317 Утас: 31-77-98, Факс  31-61-00. 

МУЖААН/САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН 

Бороо Гоулд ХХК-ийн Үйлдвэрийн засварын хэлтэст Мужаан/сантехникийн засварчин шалгаруулж авна.
​​​​​​​Мужаан/сантехникийн засварчин  нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар Үйлдвэрийн засварын мастерт ажлаа тайлагнан, түүний шууд удирдлага дор ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

  • Уурхайн барилга байгууламжийн болон тэдгээрийн дотор заслын засвар үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Ажилчдын байрны цэвэр усны шугам хоолой, ус цэвэршүүлэгч төхөөрөмж болон бойлеруудын засвар үйлчилгээг хийх;
  • Уурхайн барилга байгууламжуудын бохирын шугам хоолойг засварлах, солих болон бохирын танкны засвар, үйлчилгээ хийх;
  • Уурхайн барилга байгууламжийн галын усны системд үзлэг шалгалт хийж шаардлагатай засвар үйлчилгээг бусад мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийх;
  • Урьдчилсан болон гэнэтийн эвдрэлд шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайнд нь хийж гүйцэтгэх;
  • ​​​​​​​Шаардлагатай тохиолдолд зааврын дагуу бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх; 

Мэргэжил, туршлага:

  • Сантехникийн засварчны болон мужааны мэргэжлийн үнэмлэхтэй байх;
    Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай,
    Уурхайн барилга байгууламжийн цэвэр, бохирын шугам, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

Ур чадвар, мэргэшил:

  • Багаар ажиллах чадвартай байх;
    Харилцааны өндөр соёлтой байх;
    Шударга, итгэл даах чадвартай байх;  
    Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангийн хаягаар,
эсвэл доорх хаягаар Бороо гоулд ХХКийн Хүний нөөцийн хэлтэст хаяглан 2019 оны 01 дүгээр сарын 16-ний дотор ирүүлнэ үү. 
 
Зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчидтай холбогдох болохыг анхаарна уу.  
 
Хаяг:  Монгол Улс, Улаанбаатар-14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла төв, ШангриЛа оффис, 16 давхар
Монгол Улс, Улаанбаатар хот-15160 Төв шуудан, Ш/х 1317 Утас: 31-77-98, Факс  31-61-00. 

ГАГНУУРЧИН 

Бороо Гоулд ХХК-ийн үйлдвэрийн засварын хэлтэст Гагнуурчин шалгаруулж авна.
Гагнуурчин нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар, Үйлдвэрийн засварын мастерт ажлаа тайлагнан, түүний шууд удирдлага дор ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

  • Уурхай болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн металл хийцийн угсралтын цахилгаан нуман болон хагас автомат гагнуур, хийн гагнуур /aргон/ болон хагас автомат гагнуур хийх, таслах өнгөлөх, зэрэг ажлыг холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэх;
    Шаардлагатай тохиолдолд зааврын дагуу бусад гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэх; 

Мэргэжил, туршлага:

  • Гагнуурчны мэргэжлээр техник мэргэжлийн сургууль төгссөн байх;
    Гагнуурчны эрхийн үнэмлэхтэй  байх;
    Өндөр, дунд даралтын уур, усны шугам хоолой болон уурхайн тоног төхөөрөмжийн гагнуурын ажлын туршлагатай;
    Гагнуурчны 5 болон түүнээс дээш зэрэгтэй, категори 1а, 1б, 2а, 2б зэрэгтэй бол давуу тал болно. 
    Гагнуурчны мэргэжлээр 6-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх; 

Ур чадвар, мэргэшил:

  • Гагнах, зүсэх, хэмжих арга техникийн талаар мэдлэгтэй байх;
    Гагнуурын олон улсын стандартуудын талаар мэдлэгтэй байх;
    Техникийн зураг ойлгох, зурах, тооцоолох чадвартай;
    Уул уурхай, үйлдвэрийн техник технологийн онол практикийн мэдлэгтэй байх;
    Шат, гарц, өргөх ачааны сэнж, бүтээцийн тулгуурт тавигдах гагнуурын олон улсын стандартуудын талаар мэдлэгтэй байх;
    Металл материал, тэдгээрийн шинж чанар, хэрэглээг сайн мэддэг байх;
    ​​​​​​​Багаар ажиллах чадвартай, харьцааны  соёлтой байх;

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангийн хаягаар,
эсвэл доорх хаягаар Бороо гоулд ХХКийн Хүний нөөцийн хэлтэст хаяглан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний дотор ирүүлнэ үү. 