Нуруулдан уусгах төсөл

Бороо Гоулд компани нь алтны ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулах төслийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна. Тус төслийн хөрөнгө оруулалтын зардал 26 сая ам. доллар болсон болно.
Энэ төслийн хүрээнд:
•    Ядуу агуулгатай буюу дундачаар 0.7 гр/тонн агуулгатай, 16,6 сая тонн хагас исэлдсэн болон исэлдсэн хүдэр боловсруулна.
•    Хуучин хаягдал гэж тооцож байсан ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах аргаар эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар боловсруулах боломжтой болж байна.
•    Үйлдвэрлэлийн туршилтыг 2008 оны 6 дугаар сард эхлэн нэг жилийн турш амжилттай явуулсан бөгөөд уг төслийн хугацаанд 240 000 унц буюу 7,4 тонн алт олборлох боломжтой гэж тооцоолж байна.
•    Энэ төслийг хэрэгжүүлснээр байнгын болон улирлын чанартай 50 гаруй ажлын байр бий болгоно.
 

 


Нуруулдан уусгах технологи

•    Нуруулдан уусгах технологи нь ядуу агуулгатай хүдрийг нуруулдаж, уусмал нэвчүүлэн алтыг уусган ялгаж авах процесс юм.
•    Тусгай бэлдсэн талбайд нуруулдсан хүдэр дээр уусмалыг дусаагуур бүхий хоолойнуудаар өгнө.
•    Уусмал хүдэр дундуур нэвчин гарахдаа алтыг уусгах ба нуруулдсан хүдрийн доор байрлуулсан цуглуулах яндан хоолойнуудаар дамжин баяжсан уусмалын (PLS) цөөрөмд урсаж орно.
•    Баяжсан уусмалыг идэвхжүүлсэн нүүрс бүхий баганан саваар (CIC) дамжуулах үед нүүрсэнд алт адсорбциор шингэж үлдэнэ.
•    Алтнаас суларсан уусмалыг нуруулдан уусгалтанд буцааж эргэлтэд оруулна.
Алт шингээж баяжсан нүүрсийг баганан савнаас гарган десорбцийн процессоор нүүрснээс алтыг уусмал байдлаар салгаж авна.