Human Resources Department Introduction

Хүний нөөцийн хэлтсийн үндсэн чиг үүрэгт ажилтан сонгон шалгаруулж авах, ажилтнууд болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, олговор, ажилтнуудын сургалт, хөгжил, бодлого, журам боловсруулах, тайлбарлах зэрэг асуудлууд хамаардаг.

Хүний нөөцийн хэлтсийн хамт олон нь Таныг “Сентеррагоулд Монголия” ХХК-д удаан хугацаанд амжилттай ажиллахад шаардлагатай дэмжлэг туслалцаа, нөөц бололцоо, үр өгөөжийг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

 

“Сентеррагоулд Монголия” ХХК /СГМ/-д ажиллах тухай

Хэрэв Та хувь хүнийхээ хувьд болон мэргэжлээрээ өсөж хөгжих газар хайж байгаа, мөн үр бүтээлтэй ажиллахыг хүсэж байгаа бол “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс Таныг СГМ-д ажиллахыг урьж байна. Бид ажилтнуудынхаа давуу тал, хувь нэмрийг үнэлдэг.

Бид өндөр бүтээмжтэй, идэвх санаачилгатай, чадвартай бөгөөд манай компанийн соёл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дэмжин ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авч, тэднийг хөгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорьдог. Ажилд авах шийдвэрийг тухайн ажлын байрны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлага болон холбогдох бусад шалгуурыг тухайн өргөдөл гаргагч хангаж байгаа эсэхийг харгалзан гаргах бодлогыг бид баримтладаг.

Бид цалин хөлс, тэтгэмжийн иж бүрэн багц, уян хатан нөхцөлтэй, таатай ажлын орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахад тань туслах таатай ажлын байрыг Танд санал болгоно.

“Сентеррагоулд Монголия” ХХК-д орж манай хамт олонтой нэгдэж, Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх ирээдүйн манлайлагчдыг бэлдэхэд бидэнд туслаарай.

Ажилд орох бүх өргөдлийг cgm@centerragold.mn и-мэйл хаягаар илгээнэ үү. Таныг өргөдлөө илгээмэгц Танд автомат хариулт ирнэ.

 

Зүй бус сонгон шалгаруулалт

 

“Сентеррагоулд Монголия” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахдаа дараах мэдээллийг анхаарна уу.

 

•    “Сентеррагоулд Монголия” ХХК хүмүүсийг ажилд хэзээ ч “элсүүлж” авдаггүй 
•    Бид хүмүүсийг ажилд авахдаа ямар ч төлбөр авдаггүй
•    Манай компани ажлын байрны бүх зараа өөрийн цахим хуудас, хэвлэлээр эсвэл нийгмийн сүлжээн дэх албан ёсны цахим хуудсандаа байршуулж зарладаг