Бороо Гоулд ХХК-иас хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулав.

Шинэ жилийн баярын өдрүүдэд Бороо Гоулд ХХК уламжлал ёсоороо Сэлэнгэ аймгийн Мандал болон Баянгол сумын нийт 300 гаруй хүүхдэд баярын бэлэг гардуулж, 2019 онд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас 2018-2019 оны хичээлийн жилд сурлага хөдөлмөрөөрөө амжилт гаргасан 85, хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын асаргаанд байдаг 71, бүтэн өнчин 49 болон уурхай орчмын бүс нутгийн өрх айлын 90 хүүхэд хамрагджээ.

Хүүхдүүддээ ирж буй 2019 онд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.