Мэдээ

  • “Сентерра Гоулд Монголия" ХХК-ний хайгуулын баг "Хайгуулын шилдэг баг" –аар шалгарлаа. Бороо -Зуунмодны хүдрийн дүүргийн Бороо, Гацуурт, Улаанбулагийн алтны үндсэн ордын эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэж +200 тонн геологийн нөөцийг Монгол улсын эрдэс баялгийн санд бүртгүүлсэн амжилтаараа энэхүү хүндтэй шагналыг хүртсэн байна. 


  •  Бороо Гоулд компани 2003-2018 оны хугацаанд 435ь7 га газар биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийгээд байна. Мод үржүүлгийн нийт 4 газар байгуулсан бөгөөд хайлаас, агч, бургас, улиас зэрэг нийт 58 мянган мод нөхөн сэргээсэн талбайдаа тарьж ургуулав. 


  • Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу хамтын ажиллагааны гэрээг ийнхүү хоёр дахь удаагаа байгуулж байна. Энэ гэрээ нь цаашид талуудын баримтлах зарчим, нөхцлийг тодорхойлсон баримт бичиг болох бөгөөд тус компани сумын дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр 40 сая төгрөгийн санхүүжилт олгох юм. 


  • Бороо Гоулд компани нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд сумын газар тариаланг хөгжүүлэх, ногоочдын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байна.