Эсээ бичлэгийн уралдааны ялагчдад шагналыг нь гардуулав.

Бороо Гоулд компаниас Сэлэнгэ аймгийн иргэдийн дунд зарласан хариуцлагатай уул уурхайн талаар эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байр эзэлсэн  хүүхдүүд болон насанд хүрэгчдийг өнөөдөр тус компанийн удирдлагууд хүлээн авч уулзан, өргөмжлөл шагналыг нь гардууллаа. Уулзалтын үеэр хариуцлагатай болон хариуцлагагүй уурхайн ялгааны талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхийг орон нутгийн  иргэд хүсч байлаа. 
Уул уурхайн салбарын 96 жилийн ойг тохиолдуулан зарласан энэхүү уралдаанд нийт 100 гаруй бүтээл ирснээс хүүхдүүдийн дунд зарласан  “Уул Уурхай- Миний Ирээдүйд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 
•    1-р байранд Мандал сумын ЕБС- ийн 6A ангийн сурагч Х. Баяржавхлан 
•    2-р байранд Мандал сумын ЕБС-ийн 11A ангийн сурагч Б. Лхагвасүрэн
•    3-р байранд– Мандал сумын ЕБС-ийн 10Б ангийн сурагч С. Намуундарь нар, тусгай байранд 5 хүүхэд, 
Насанд хүрэгчдийн дунд зарласан “Хариуцлагатай ба Хариуцлагагүй Уул Уурхай - Таны  Нүдээр” гэсэн сэдвээр эсээ бичлэгийн уралдаанд 
•    1-р байранд Мандал сумын Хэрх тосгоны өндөр настан С. Цэрэннадмид
•    2-р байранд Мандал сумын ЕБС-ийн багш И. Цэнгэмаа
•    3-р байранд Баянгол сумын ЕБС-ийн багш Т. Эрдэнэмөнх нар болон тусгай байрын шагналд 5 хүн тус тус шалгарсан юм. 
Шалгарсан бүтээлүүдийг компанийн нүүр номын хуудас болон Хараагийн мэдээ сонины дугаар, өдөр тутмын сонинд бүрэн эхээр нь нийтэлнэ. Бороо Гоулд компаниас эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн ялагч нарт баяр хүргэлээ.