ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДАЛТГҮЙГЭЭР 1 САЯ ХҮН ЦАГ АЖИЛЛАВ.

Гацуурт болон Бороогийн уурхайн  үндсэн болон урт хугацааны гэрээт ажилчид осолгүй үйлдвэрлэлийг эрхэмлэн, өөрийн болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг ханган ажилласнаар хөдөлмөрийн чадвар түр алдалтгүйгээр 1 сая хүн цаг ажиллан, өмнөх амжилтаа улам бататгалаа.

Үүний өмнө өнгөрөгч 5-р сард хөдөлмөрийн чадвар алдалтгүй гурван жил ажилласан сайхан амжилтыг гаргасан билээ. Энэ бүхэн компанид ажиллаж буй хүн бүрийн хүчин чармайлт. Үүнтэй холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн компанийн нийт ажилтнуудад баяр хүргээд, цаашид тэргүүлэгч уурхайн компани болох хэтийн зорилгодоо та бүхний хичээл зүтгэл, манлайллын ачаар хүрэх болно гэв.

Тус компани хэдийгээр Гацуурт болон Бороогийн уурхайн  идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч аюулгүй ажиллагааг ямагт нэгт тавин ажилласаар ирлээ.