ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Сентерра Гоулд Инк. нь өөрийн ажилтнууд, гэрээ гүйцэтгэгчид болон хүн амын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллагааг хангах нь тус компанийн оршин тогтнол, хөгжил дэвшилд зайлшгүй чухал ач холбогдолтой гэж үздэг билээ. Сентерра Гоулд Инк. нь хайгуул, олборлолт, татан буулгалт зэрэг бүхий л үйл ажиллагаагаа хариуцлагатай хэрэгжүүлж, өөрийн ажилтнууд, гэрээт гүйцэтгэгчид, зочид болон хүн амд аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

 

Энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд Сентерра Гоулд Инк.:

 

Байгууллагын бүх шатанд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлно.

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг илрүүлэх, хянах эсхүл арилгахад чиглэсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлнэ.

Бүх төслүүд болон үйл ажиллагааг үнэлэх, төлөвлөх, бүтээн байгуулах, удирдахдаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой дотоодын хууль тогтоомжид заасан шаардлагуудыг хангах эсхүл давуулан биелүүлнэ.

Талбайд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, журмуудыг энэхүү журамд нийцүүлэн боловсруулж баримтжуулах, хэрэгжүүлэх асуудлаар хариуцлага хүлээж ажиллах шаардлагыг бүх төслүүд болон охин компаниудын удирдлагуудад тавина.

Сентерра Гоулд Инк.-ийн бүх менежерүүд, удирдах ажилтнууд болон ажилтнуудад эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг илрүүлэх, үнэлэх, бууруулахад энэхүү журмыг мөрдөж ажиллах шаардлага тавина.

Сентерра Гоулд Инк.-ийн ажилтнууд болон гэрээт гүйцэтгэгчид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлэх бололцоог олгох үүднээс тэднийг зохих сургалтанд хамруулна.

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөрүүд болон горимуудыг боловсруулах, хэрэгжүүлэхэд Сентерра Гоулд Инк.-ийн ажилтнуудыг оролцуулна.

Энэхүү журмыг Сентерра Гоулд Инк.-ийн бүх оролцогч талуудад танилцуулахдаа тус компанид гүйцэтгэх үүргийг нь харгалзан эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар тэдний хүлээх үүргийг танилцуулна. 

Энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Олон улсын үйлдвэрлэлийн шилдэг арга туршлагад нийцүүлэн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг байнга сайжруулах зорилгоор үйл ажиллагааныхаа удирдлагад хяналт тавьж, тогтмол үнэлгээ хийнэ.

 

 

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хороо нь энэхүү журмыг хагас жил тутамд хянаж үзнэ.

 

                                                                                                                          

 

 

Скотт Перри

2018 оны 1 дүгээр сарын 1

Сентерра Гоулд Инк.-ийн Гүйцэтгэх захирал

 

 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

СГМ уурхайн талбайдаа анхны тусламжийн цэгтэй бөгөөд тус цэгээр компанийн ажилтнууд, гадаад мэргэжилтнүүд болон гэрээт гүйцэтгэгч нар үйлчлүүлж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авдаг.

 

Анхны тусламжийн цэгт нэг гадаад эмч, нэг монгол эмч өглөө 7 цагаас орой 7 цаг хүртэл жилийн 365 хоногийн турш өдөр бүр ажилладаг. Орой 7 цагаас өглөө 7 цагийн хооронд гэнэтийн осол гарсан эсвэл яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд хоёр эмч дуудлагаар ажилладаг.
 

Уурхайн талбайд ажилладаг ихэнх ажилтнууд жилд 2 удаа буюу УБ Сонгдо эмнэлэг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /ХАБЭМТ/ дээр тус тус эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Улаанбаатар хот дахь оффисын ажилтнууд болон уурхайн талбайн захиргаа, бичиг хэргийн ажилтнууд ХАБЭМТ дээр эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа хамрагддаг. Тухайлбал, Сонгдо эмнэлгийн үзлэгээр ажилтнуудад цээжний рентген зураг, зүрх, уушиг, дотор эрхтэн, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны даралт, нүдний хараа, сонсгол гэх мэт нарийвчилсан шинжилгээг хийж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулдаг. Үзлэг дууссаны дараа ажилтан бүрт эмч шинжилгээний хариуг нь танилцуулж, хувилж өгдөг.

 

Анхны тусламжийн цэгийн ажилтнууд нь ажиллагсдын амин үзүүлэлтүүдийг идэвхтэй хянах, гар угаах, нуруу хамгаалах, анхны тусламж гэх мэт кампанит ажлуудыг хэрэгжүүлэх замаар эрүүл мэнд, эрүүл ахуйг сайжруулахын төлөө ажиллахын зэрэгцээ уурхайн хотхоны гал тогоо, бие засах газар, шүршүүр зэрэг байгууламжуудын эрүүл ахуйн нөхцөлийг тогтмол шалгаж үзлэг хийдэг.
 

Компани нь уурхайн болон Улаанбаатар хот дахь оффисын ажилтнуудад жил бүр ханиадны вакцин үнэ төлбөргүй хийлгэхээс гадна хачигт халдвараас сэргийлэх вакцин зэрэг шаардлагатай бусад вакциныг хийлгэдэг.