Хөлсөөр ажиллагч- Худалдан авалт хариуцсан ажилтан

Таныг Хангамжийн хэлтэст “Хөлсөөр ажиллагч”-ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хоол үйлдвэрлэл, угаалга, цэвэрлэгээний ажилд шаардлагатай бараа материалын худалдан авалтыг хийх, уурхайн талбай руу тээвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Найдвартай урт хугацааны ханган нийлүүлэгч олох, тэдгээртэй гэрээ хэлцэл хийх
  • Хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийх, харьцуулах шаардлагатай тохиолдолд нөөцийн бүрдүүлэлт хийх;
  • Хангамжийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож бусад хэлтэс нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, хэрэгцээ шаардлагуудын дагуу тэдгээрийн үнийн саналуудыг бусад холбогдох мэдээллийн хамтаар цуглуулах;
  • Эргэн тухайн хэлтэс нэгжүүдийн ажилтнуудад цаг тухай нь мэдэгдэх, бараа материалын бүртгэл хөтлөх, захиалга хийгдсэн даруйд харилцагч компаниас нийлүүлэлтийн хугацаа лавлах, тээврийн мэдээг урьдчилан агуулах болон хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад мэдэгдэх;

Тавигдах шаардлага:

  • Олон улсын худалдаа, эдийн засаг, бизнесийн удирдлага, хүнсний технологич чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
  • Төлөвлөлт тооцоолол хийх, зохион байгуулах өндөр чадвартай байх;
  • Холбогдох хууль дүрэм, тендер, гэрээ хэлцлийн талаар мэдлэгтэй байх;
  • Харьцуулалт судалгаа хийх чадвартай байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон багаар ажиллах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.26-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/