Хөлсөөр ажиллагч - Нягтлан бодогч

Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Хөлсөөр ажиллагч”-ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Хоол үйлдвэрийн өртөг тооцох;
  • Худалдан авалт, зарцуулсан материалын орлого, зарцуулалтад хяналт тавих;
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөх;

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон багаар ажиллах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.26-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/