Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Хөлсөөр ажиллагч”-ийн ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
Тогооч нь хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж хийх, ахлах тогоочид тусална. Хоол үйлдвэрлэлийн ачаалал ихтэй үед ахлах тогоочийн хяналтанд зарим нэр төрлийн хоолыг хийж гүйцэтгэнэ.
- Ахлах тогоочийн зааварчилгаан доор хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож өдөр оройн үндсэн 2-р хоолыг хийх.
- Ахлах тогоочийн заавраар талх нарийн боов хийх.
- Хуваарийн дагуу багаар өглөөний цай, боолтын хоолыг хийх
- Өдөр, оройн хоолны хачир бэлтгэнэ.
- Ахлах тогоочийн зааврын дагуу хүнсний түүхий эд материалыг бэлэн байлгана.
- Хоолны амт чанар, үйлдвэрлэлийн технологийн горимын талаар санал санаачлагаа гаргах.
- Хоолны амт чанар, үйлдвэрлэлийн технологийн горимын талаар санал санаачлага гаргах.
- Түүхий эд, материалын гологдол, хорогдлыг ажиглаж, няравын бараа татан авалтын үр дүнд санал санаачлага гаргах.
- Хариуцсан талбай, гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, сав суулга зэргийн арчилгаа, цэвэрлэгээг ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа хийх.
- Хоол үйлдвэрлэх явцад хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллагаанд шаардлагтай цэвэрлэгээ, засвар үйлчилгээг цаг алдалгүй, тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, засвар үйлчилгээний талаар мэдээллийг ахлах тогоочид мэдэгдэж байх.
- Хоол үйлдвэрлэлийн бэлтгэл ажиллагааг хангаж, хоолны материал боловсруулалтыг эрүүл ахуйн стандартад нийцүүлэн бэлтгүүлсэн байх.
- Хоолны материалын зарцуулалтанд тооцоотой ажиллаж, нөөцөө тогтмол судлан хүнсний материалын захиалгыг ахлах тогоочид өгч байх.
- Хоолны нэр төрлийг олшруулах, амт чанар, өнгө үзэмжийг дээшлүүлэхэд анхаарч, гинэ нэр төрлийн хоол гаргах, үйлчлүүлэгчдээс гомдол гаргуулахгүйн төлөө ажиллах, үйлчлүүлэгч нэг бүрийн төлөө хоолыг чанартай хийх.
- Ажил үйлчилгээний онцлогт тохируулан илүү цаг, шөнийн цагаар ажиллах зэрэгт бэлэн байна.
- Тогооч нь эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих ба халдварт өвчин бусдад халдварлаж болзошгүй өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлж, захиргаанд мэдэгдэх ба өөрийн болон хамт ажиллагсадынхаа эрүүл мэндэд анхаарах.
- Ахлах тогоочийн заавраар өгөгдсөн ажил үүргийг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Хөдөлмөр хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй, шаардлагатай үед дүрэм эжрмын дагуу ажиллах чадвартай байх.
- Мэдлэг боловсрол, мэргэжлийн түвшин, ажлын дадлага туршлагаа байнга дээшлүүлэхэд анхаарч ажиллах.
- Мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй байх.
- Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.24-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/