Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Хөлсөөр ажиллагч”-ийн ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу хоол үйлдвэрлэл боловсруулж, түргэн шуурхай гаргаж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.
- Ахлах тогооч нь гал тогооны ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллана.
- Хоолны цэс гаргаж, цэсний дагуу бараа материал захиалж, цэсний дагуу хоолоо хийх, түүний өртгийг нэр төрөл тус бүрээр нь нарийвчлан гаргаж, өдөр тутмын хяналт тавьж ажиллана.
- Хоолны нэр төрлийг олшруулах, амт чанар өнгө үзэмжийг дээшлүүлэхэд анхаарч, шинэ нэр төрлийн хоол гаргах, үйлчлүүлэгчдээс гомдол гаргуулахгүйн төлөө ажиллах.
- Гал тогооны ариун цэврийг дээд зэргээр сахиж, өдөр тутмын цэвэрлэгээ болон их цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийх, хийлгэх.
- Гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, сав суулга зэргийн арчилгаа, цэвэрлэгээг ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа хийх, хийлгэх.
- Гал тогооны үйлдвэрлэл үйлчилгээний технологи стандарт бүхий холбогдох дүрэм журмыг мөрдөн сахиулах.
- Хоол үйлдвэрлэх явцад хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллагааг ажил эхлэхийн өмнө шалгах, шаардлагатай цэвэрлэгээг хийх, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хянаж, үйлчилгээг хийлгэх, ажлын дараа хүлээлгэн өгөх.
- Хоол үйлдвэрлэлийн бэлтгэл ажиллагааг хангаж, хоолны материал боловсруулалтыг эрүүл ахуйн стандартад нийцүүлэн бэлтгэх.
- Бэлтгэл болон халуун цехийн өдөр тутмын үйл ажиллагааг биечлэн хариуцаж ажиллах.
- Хоолны материалын зарцуулалтанд тооцоотой ажиллаж, өдөр тутмын зарцуулалтыг бүртгэн баталгаажуулах.
- Тогооч нарын ажлын ээлж хуваарийг мөрдүүлэн, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, үнэлгээ өгөх.
- 7 хоногийн хоолны бараа материалын захиалгыг батлагдсан цэсний дагуу шаардлагатай хэмжээгээр захиалах, мартсан болон дутуу захиалсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.м
- Ээлжийн цаг ашиглалтыг сайжруулж, хамт олондоо ажил хэрэгч, нөхөрсөг, эвсэг харьцаатай ажиллах.
- Мэдлэг боловсрол, мэргэжлийн түвшин, ажлын дадлага туршлагаа байнга дээшлүүлэх.
- Ажлын байранд чанга ярих, хашгирах, хэрэлдэх, бохь зажлах, ажилчдын хоолыг зориулалтын бус газар өгөх, гар утас хэрэглэх, суух, ажлын хувцастай зааланд суух, ээмэг бөгж зүүх, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, зочны өрөөгөөр сэлгүүцэх, хамт олноо үл хүндэтгэх байдлуудыг эрс хориглоно.
- Компанийн ажил үйлчилгээний онцлогт тохируулан илүү цаг, шөнийн цагаар ажиллах зэрэгт бэлэн байна.
- Ахлах тогооч нь өөрөө болон ажилчдаа эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамруулж, халдварт өвчин бусдад халдварлаж болзошгүй өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлж, захиргаанд мэдэгдэх ба өөрийн болон хамт ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарах
- Гал тогооны өмч хөрөнгөнд хяналт тавьж, хариуцлага хүлээж ажиллах чадвартай байх.
- Хүнсний бүтээгдэхүүний хугацаа чанарыг нарийвчлан тогтмол шалгаж авах, хүнсний барааны чанарын болон шинжилгээний баримтыг тогтмол шалгаж байх, хоолны дээжийг биечлэн авч байх, өдөр бүр/хоолны дээж, хоолны үлдэгдэл устгал, болгосон ба хөргөсөн хоолны хяналт, өөх тосны хяналт, эрүүл мэнд ариун цэврийн үзлэг /бүртгэлүүдийг хөтлөх, хоолны хордлого гарахаас сэргийлэхэд ахлах тогооч биечлэн хариуцлага хүлээнэ.
Тавигдах шаардлага:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй, шаардлагатай үед дүрэм журмын дагуу ажиллах чадвартай байх.
- Мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй байх.
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
- Нийтийн хоолын чиглэлээр массын хоол бэлтгэж, ажилласан туршлагатай байх.
- Зохион байгуулах болон багаар ажиллах ур чадвартай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.11.22-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3125, 3400/