Таныг Эдийн засгийн хэлтэст “Эдийн засагч”-ийн ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Компанийн урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах;
- Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох;
- Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх;
- Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан мэдээ, тайлан бэлтгэх;
- Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтуудыг бэлтгэх;
- Дээр дурдагдаагүй боловч ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Тавигдах шаардлага:
Боловсрол, туршлага:
- Санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн онолоор бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүүгийн шинжээч эсвэл эдийн засагчаар уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
- Компьютерийн хэрэглээний програмууд болон Power BI, ERP системүүд дээр ажиллах, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
Мэргэжил, ур чадвар:
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Цаг төлөвлөх, зохион байгуулалт сайтай;
- Ачаалал даах чадвартай;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.07.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл;
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3125, 3400/