Урвалжийн операторчийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Урвалжийн операторч”-ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Баяжуулах үйлдвэрт ашиглагдах бүх төрлийн урвалж химийн бодисыг найруулах, ган бөмбөлөг савлах, урвалж химийн бодисын сав баглааг пресслэх, үйлдвэрийн дамжлагуудад усан ба хуурай цэвэрлэгээ хийхдээ аюулгүй ажиллагааны зааврын хүрээнд, урвалж химийн бодис найруулах үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажиллахад оршино.

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлага хуримтлуулсан байх;
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулж байсан туршлагатай байх;
  • Даралтат сав шугам хоолойн ба өргөх тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах мэдлэг, туршлагатай байх;
  • Химийн бодис болон урвалжтай харьцаж ажиллаж байсан туршлагатай байх;
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх чадвартай, зохих түвшний мэдлэгтэй байх;

Мэргэжил ур чадвар:

  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай;
  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэх авсан байх;
  • Краны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх;
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах;
  • Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх;
  • Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх;
  • Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англиар дунд түвшинд мэддэг байх;
  • Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт ба зочдод хүргэх чадвартай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.07.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3400/