Таныг Техник ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт “Төлөвлөгч” - ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
-
Уурхайн болон уулын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн механик засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах;
Тавигдах шаардлага:
- Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, үл эвдэх сорилын хэмжих багаж хэрэгсэл дэр ажиллах ур чадвартай, дадлага туршлагатай байх
- Техникийн зураг ойлгох чадвартай байх
- Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний унших, бичих, ярих чадвартай байх
- Дээд болон коллежийн боловсролтой байх
- Инженер техникийн мэргэжилтэй байх
- Монгол улсын жолооны үнэмлэхтэй байх
- Уурхайн, үйлдвэрт инженер техникийн ажил хийж, гүйцэтгэж байсан туршлагатай, бэлэн байдлын инженер, төлөвлөлтийн инженерээр ажиллаж байсан туршлагатай байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11 317798/3400/3126