Дотоод аудиторын ажлын байр

Таныг Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороонд “Дотоод аудитор” - ын ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудитын ажлыг гүйцэтгэх;
  • Төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны даргад ажлаа шууд тайлагнаж ажиллах;
  • Компанийн эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэстэй хамтран, аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Олон улсын болон дотоодын аудитын Компанид 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Дотоод аудитын ажил, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай;

Ур чадвар:

  • Англи хэлний өндөр мэдлэгтэй /бичгийн болон аман/;
  • Excel болон бусад оффис программуудыг мэргэжлийн болон хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн;
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, өсөж дэвжих эрмэлзэлтэй байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/