Агуулахын ажилтан

Таныг Хангамжийн хэлтэст “Агуулахын ажилтан”-ы ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Бэлтгэн нийлүүлэгчээс ирсэн бараа материал, тоног төхөөрөмж, түлш, химийн бодис зэргийг хүлээн авах, хадгалах, тэдгээрийг эцсийн хэрэглэгчдэд олгох, барааны тоо хэмжээ, нөөцөд хяналт тавих, захиалга өгөх, туслан гүйцэтгэх ажилтнуудын ажил, үүргийг хянан чиглүүлэх, агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үндсэн ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ. 

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Их дээд сургууль төгссөн байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн талаар зохих мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбарт болон агуулахад ажиллаж байсан туршлагатай байх;

Ур чадвар:

  • Сэрээт өргөгч ажиллуулах чадвартай байх;
  • Эллипс систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.01.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11 317798 | 3123 | 3400