Үйлдвэрийн ээлжийн мастерын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Ээлжийн мастер” – ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэрийг үйл ажиллагааны үндсэн заавар (SOP), стандартын дагуу технологийн зохих үзүүлэлтүүдийг барин аюул осолгүй, байгаль орчинд халгүй, үр бүтээлтэй үйлдвэрлэлийнхээ зорилтод хүрэхийн төлөө ажиллах;
  • Шинэ ажилтнуудыг сургах, компанийн болон уурхайн дүрэм журмуудыг танилцуулах;
  • Тайлан гаргах, мэдээлэл нэгтггэх, дүн шинжилгээ хийх;

Тавигдах шаардлага:

  • Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх;
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлага хуримтлуулсан байх;
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх;
  • Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтад хмарагдсан үнэмлэхтэй байх;
  • Химийн бодисын урвалжтай харьцаж ашиглах чадвартай байх;
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи болон боловсруулалт, түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх;
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх;
  •  Монгол улсын жолооны В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
  • Ажил төлөвлөх, үр дүнд хүргэх, зохих хугацаанд гүйцэтгэх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.05.17-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/