Таныг Боловсруулах үйлдвэрт “Нуруулдан уусгалтын нүүрсэнд шингээх хэсгийн операторч” – ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Нуруулдан уусгалтын нүүрсэнд шингээх үйлдвэр, баян ба нөөцийн цөөрмүүдийн үйл ажиллагааг тогтоосон журам стандарт болон зорилгот үзүүлэлтийн дагуу байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллах
Тавигдах шаардлага:
- Бүрэн дундаас дээш
- Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
- Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
- Төрөл бүрийн насосыг ажиллуулж байсан
- Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
- Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашигладаг байх
- Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
- Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэх авсан байх
- Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
- Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
- Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.07-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/