Таныг Боловсруулах үйлдвэрт “Нуруулдан уусгалтын бутлуурын операторч” – ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Нуруулдан уусгалтын бутлуурийг үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллах
- Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийг ажиллуулах;
- Хүдэр хүлээн бункерийг улаан, ногоон гэрлээр зохицуулж ажиллах;
- Гидравлик тэжээгчийг ажиллуулах;
- Хүрдэн шүүр, хацарт бутлуур ажиллуулах;
- Туузан дамжуулагч CV#5, CV#7, Cv#8- уудыг ажиллуулах;
- Химийн бодисын талаарх сургалтад хамрагдснаар Нуруулдан уусгалтанд ашиглагдаж буй химийн бодис шохойтой харьцаж ашиглах найруулах
Тавигдах шаардлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой байх
- Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
- Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
- Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
- Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх
- Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
- Бичгийн болон харилцааны чадвартай байх
- Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
- Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
- Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
- Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.07-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/