Хөнгөн тэрэгний засварчны ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтэст “Хөнгөн тэрэгний засварчин” – ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хөнгөн тэрэгний техник үйлчилгээ болон эвдрэлүүдийг засах;
  • Хөнгөн тэрэг, уурхайн үйлчилгээний болон усны, түлшний, бохирын, чирэгч машин, ажилчдын автобусны төлөвлөгөөт засвар үйлчилгээг ажлын наряд, зааварчилгаа, хуваарийн дагуу хийх, өдөр тутмын ажлыг тэмдэглэх, бичих;
  • Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлагыг хангаж, хөнгөн тэрэгнүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
  • Аюулгүй байдлыг ухамсарлах, бусдад үлгэрлэж ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил ур чадвар:

  • Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль болон курс төгссөн байх;
  • Уул уурхай болон хөнгөн тэрэгний засварын газар засварчнаар ажиллаж байсан туршлагатай;
  • Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Хөнгөн тэрэгний , хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай;
  • Оношилгооны багаж ашиглаж, оношилгоо хийх чадвартай;
  • Ford Ranger, Toyota ,Hyundai, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай;
  • Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх;

Ур чадвар:

  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;
  • Насосг араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
  • Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хөнгөн тэрэг болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.21-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/