Сэлбэгийн ажилтны ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтэст “Сэлбэгийн ажилтан” – ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Худалдан авалтын нэгжтэй хамтран сэлбэгийн бүрэн байдлыг хангах, үнийн санал авах, хүсэлт явуулах;
  • Төлөвлөлтийн нэгжтэй хамтран ирээдүйд хийгдэх хуваарьт ажлжын бодит хуваарийг гаргахад туслах;
  • Засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг материал, ямар сэлбэг хэзээ бүрдэх тухай мэдээллийг тодорхойлох;
  • Ирсэн сэлбэгийг хүлээн авч ангилан контенерт хураах;
  • Засварын мастер болон ахлах механикуудтай хамтран сэлбэгийн бэлэн байдал хугацааг мэдээлэх;

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Тусгай дунд эсвэл дээд боловсролтой байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс /МСҮТ, коллеж, их сургууль/ төгссөн байх;
  • Уул уурхайн хүнд техник, машин механизм, төмөр зам, авто засварын газар, засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай байх;
  • Монгол Улсын В ангиллын жолоочны хүчинтэй үнэмлэхтэй байх;

Мэргэжил, ур чадвар:

  • Техникийн сэлбэгийн талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Ажлын схем зургийг уншиж, ойлгох чадвартай байх;
  • Багаар хамтарч ажиллах чадвартай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/