Сувилагчийн ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст “Сувилагч” – ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Ажилтнуудад яаралтай болон эмнэлгийн тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх зэрэгт уурхайн эмчтэй эмчилгээ үйлчилгээнд баг болон ажиллах;
  • Уурхайн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм бэлдмэл, материалын бэлэн байдлыг хангах, шалгах, бүртгэл хөтлөх;
  • Өвчлөл, хурц халдвар, хордлогоос сэргийлэх яриа таниулга хийх,анхны тусламжийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг уурхайн эмчийн заавраар ажитнуудад зохион байгуулах;
  • Ажлын байр Кемпийн эрүүл ахуй, ариун цэврийн хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлуудыг мэдэгдэх, арилгуулах, хяналт тавих;
  • Компанийн уурхайн болон төслийн ажилтнуудад батлагдсан стандарт, сувилахуйн тусламж, халдвар хамгаалалтай холбоотой үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ажлын болон амралтын байрны эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавих, онцгой байдал болон аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний бэлэн байдлыг хангаж, аврах багийн бүрэлдэхүүнд ажиллах;

Тавигдах туршлага:

Боловсрол, туршлага:

  • Сувилагч мэргэжлээр төгссөн 2 – с дээш жил мэргэжилээрээ ажилласан байх;
  • Мэргэжлийн байгууллагын Сувилахуйн хүчинтэй гэрчилгээтэй байх;
  • Мэс засал, гэмтэл, яаралтай тусламж болон сэхээн амьдруулах чиглэл эсвэл уурхайн сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болох;

Мэргэжил, ур чадвар:

  • Баримт бичиг, дүрэм журам боловсруулах ,оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хүмүүстэй харилцах, зааж сургах, танилцуулах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/