Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Үйлдвэрийн засварын хэсэгт “Гагнуурчин” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмжүүд, шугам хоолой, ган, бүнкэрүүдийн гагнуурын засварын ажил хийх;
- Шаардлагатай үед уулын хүнд машин механизмын гагнуурын засварын ажилд дэмжлэг үзүүлэх;
Тавигдах туршлага:
- Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвар, туршлагатай байх.
- Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх.
- Гагнах, зүсэх, зурах өндөр чадвартай байх
- Гагнуурын стандартын талаар өргөн мэдлэгтэй байх.
- Шат, явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх.
- Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх.
- Даралтат шугамын гагнуурын ажил хийх категоритой бол давуу тал болно.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл:
- Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
- Утас: 11-317798 /3123, 3400/