Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байр

Таныг Хүний нөөцийн хэлтэст “Ахлах мэргэжилтэн”–ий ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээг бэлтгэх, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх;

 

Тавигдах шаардлага:

Боловсрол, ажлын туршлага:

  • Менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс зэрэгтэй байх;
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой аливаа хууль тогтоомж, журмуудын талаар мэдлэгтэй байх;
  • Хүний нөөцийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Албан бичиг бололвсруулах, найруулах ур чадвартай байх;
  • Ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, төлөвлөх чадвартай байх;
  • Мэргэжлийн ёс зүйтэй, бусадтай зөв боловсон харилцах, ойлгуулах чадвартай байх;
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Ажил, мэргэжилтэй холбоотой аливаа нууцлалыг хадгалах, хэрэглэх зөв дадлыг эзэмшсэн байх;
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх;
  • Харилцааны өндөр соёлтой байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.04.05-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/