Таныг Боловсруулах үйлдвэрт “Захиргааны ажилтан ” - ны ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Боловсруулах үйлдвэрийн газрын захиргааны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, хурлын протоколыг Бороогоулд ХХК-ийн баримт бичиг боловсруулах, стандартын дагуу гүйцэтгэж бусад газар нэгжүүдийн үйл ажиллагаатай уялдуулан хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх
Тавигдах шаардлага:
Боловсрол, туршлага:
- Хэл ярианы болон албан бичгийн харилцааны өндөр чадвартай байх
- MS хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх
- Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
- МУ-ын жолооны В ангиллын хүчинтөгөлдөр үнэмлэхтэй байх
- Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах
- Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх
- Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авч асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Технологи, тоног төхөөрөмжүүдийн нэршил заавруудыг англиар дунд түвшинд мэддэг байх
- Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт болон зочдод хүргэх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3127, 3126/