Уулын талбайн сургагчийн ажлын байр

Таныг Ил уурхайд "Уулын талбайн сургагч"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Ил уурхайн газрын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторуудад сургалт орох, үнэлгээ хийх;
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг шинэчлэх;
  • Эрсдлийн үнэлгээг хэлэлцэж бүртгэх, шинээр хийх;
  • Уулын үйлдвэрлэлийн зорилтод хүрэхийн төлөө техник тоног төхөөрөмжийн жигд ажиллагаа аюулгүй байдлыг хангаж ажиллах;
  • Техник тоног төхөөрөмжүүдийн гэнэтийн эвдрэлээс урьдчилан сэргийлэх;
  • Ил уурхайн газрын ажилтнуудад уулын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны талаар сургалтын дэмжлэг үзүүлэх;

 

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Холбогдох их дээд сургуулийг уулын инженер, тоног төхөөрөмжийн сургалтын багш, оператороор суралцаж төгссөн байх;
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Монгол улсын жолооны В ангилалын хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх;

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Уулын ээлжийн мастер болон тоног төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын технологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх;
  • Аман болон бичгийн харилцааны өндөр чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.09.23-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл:

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/