Ил уурхайн Ахлах мастерын ажлын байр

Таныг Ил уурхайд “Ахлах мастер”-ын ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Ил уурхайн аргаар уулын ажлыг ISO стандарт, холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар зааварчилгаа, горимын дагуу аюулгүй явуулах, ажиллуулахад хяналт тавих, уулын ажлыг үр бүтээлтэй тасралтгүй ажиллуулах, удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд жигд авч явах, ил уурхайн газрын үйлдвэрлэлийнхээ зорилтод хүрэхийн төлөө өөрийн удирдлагад буй ажилтнуудыг ажлын чиг үүрэгээр хангаж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах
  • Уурхайн талбай дахь бусад хэлтэс нэгжүүдтэй харилцаа холбоотой ажиллаж шүйлдвэрлэлийг ажлыг тасалдалгүй явуулахад дэмжлэг үзүүлэх

 

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Холбогдох их дээд сургуулийг уулын инженер, тоног төхөөрөмжийн сургалтын багш, тоног төхөөрөмжийн оператороор суралцаж төгссөн байх
  • Монгол улсын жолооны В ангилалын хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Уулын ээлжийн мастер болон тоногт төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын тенологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх
  • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чадвартай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 |3125, 3400|