Таныг Комплайнсийн хэлтэст “Зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”–ий ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Комплайнсийн хэлтэст ажиллаж буй зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнтэй ижил ажил үүрэг дээр хамтарч ажиллах;
- Байгууллагын эрсдлийн бүртгэл болон хэлтсийн тайлан, төлөвлөгөөн дээр голлон ажиллах;
- Дотоод хяналт, тусгай зөвшөөрлийн сунгалтууд дээр ажиллах;
Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Барилга, уул уурхайн инженерийн чиглэлээр төгссөн байх;
- Монгол болон англи хэлний бичгийн түвшин өндөр байх;
Мэргэжлийн болон бусад ур чадвар:
- Төслийн төлөвлөлт хийж байсан туршлагатай байх;
- Дата анализ болон прогноз хийх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.04.07-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/