Таныг Төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороонд “Дотоод аудитор” - ын ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Компанийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудитын ажлыг гүйцэтгэх;
- Төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны даргад ажлаа шууд тайлагнаж ажиллах;
- Компанийн эдийн засаг, санхүү бүртгэлийн хэлтэстэй хамтран, аудитын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Олон улсын болон дотоодын аудитын Компанид 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Дотоод аудитын ажил, төсөл дээр ажиллаж байсан туршлагатай;
Ур чадвар:
- Англи хэлний өндөр мэдлэгтэй /бичгийн болон аман/;
- Excel болон бусад оффис программуудыг мэргэжлийн болон хэрэглээний түвшинд бүрэн эзэмшсэн;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, өсөж дэвжих эрмэлзэлтэй байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл;
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/