Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Уурхайн жолооч”-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Хуваарийн дагуу ажилтнуудыг ажлын байр болон амралтын байр хооронд аюул осолгүй тээвэрлэх;
- Уурхайн барилга байгууламжийн засвар, тохижилт үйлчилгээний ажилд туслах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Монгол улсын D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх;
- Хүн тээврийн автобус барьсан туршлагатай байх;
- Барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болох;
Ур чадвар:
- Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;
- Цаг баримталдаг байх;
- Үнэнч шударга, даалгасан ажлыг найдвартай зааварчилгааны дагуу зөв гүйцэтгэдэг чадвартай байх;
- Машин техник оношлох болон засвар үйлчилгээний талаар ойлголт мэдлэгтэй байх;
- Мужаан болон сантехникийн гар болон цахилгаан багажуудыг ажиллуулах чадвартай байх;
- Мужаан болон сантехникийн сэлбэг бараа материалын талаар мэдлэгтэй байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/