Таныг Боловсруулах үйлдвэрт “Урвалжийн операторч”-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Баяжуулах үйлдвэрт ашиглагдах бүх төрлийн урвалж химийн бодисыг найруулах, ган бөмбөлөг савлах, урвалж хиймийн бодисын сав баглааг пресслэх;
- Үйлдвэрийн дамжлагуудад усан ба хуурай цэвэрлэгээ хийхдээ аюулгүй ажиллагааны зааврын хүрээнд, урвалж химийн бодис найруулах үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажиллах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой байх
- Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
- Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
- Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх
Бусад ур чадвар:
- Бичгийн болон харилцааны чадвартай байх
- Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
- Оосорлогч дохиочины сургалтад хамрагдсан байх
- Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
- Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
- Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
- Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
- Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах
- Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх
- Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх
- Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англи хэлээр дунд түвшинд мэддэг байх
- Өөрийн мэдлэгээ бусад ажилтнуудад хүргэх, ойлгуулах чадвартай байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.01-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/