Худалдан авалт хариуцсан ажилтны ажлын байр

Таныг Хангамжийн хэлтэст “Худалдан авалт хариуцсан ажилтан”-ны ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Хангамжийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, бусад хэлтсүүдээс ирсэн хэрэгцээ шаардлага, бараа материалын бүртгэл хөтлөх, тэдгээрийн үнийн саналуудыг болон бусад холбогдох мэдээллийг цуглуулах, эргэн тухайн хэлтсийн ажилтнуудад цаг тухайд нь мэдэгдэх, захиалга хийгдсэн даруйд харилцагч компаниас нийлүүлэлтийн хугацааг лавлах, тээврийн мэдээг урьдчилан агуулах руу болон хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад мэдэгдэх;
  • Хангамжийн хэлтэст харьяалагдах баримт бичгүүдийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэлийг хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрд тайлан гаргах;
  • Систем дээр үүсгэгдэж буй захиалга, хүсэлт зэргийн бүртгэл, баталгаажуулалт, хэрэгжилт зэргийг хянаж тухай бүрд нь гэрээний бүртгэлдээ тусгаж оруулах;
  • Хангамжийн хэлтсийн оффист хэрэгцээ шаардлагатай зүйлсийг захиалах, оффис-н эмх цэгц дээр хяналт тавих;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Их дээд сургууль төгссөн байх;
  • Санхүү, бүртгэл, хангамжийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эллипс систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;

Ур чадвар:

  • Англи хэл болон Хятад хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Бичгээр болон амаар харилцах ур чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Санаачилгатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/