Бульдозерын операторын ажлын байр

Таныг Ил уурхайн Уулын ашиглалтын албанд “Бульдозерын оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Ил уурхайн ашиглалтын хэлтэст уулын ажлын бүх төрлийн хэлбэршүүлэлт хийх,

  • Овоолго нээх, ул талбай түрэх, зам засах.

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;

  • Мэргэжлийн байгууллагын үнэмлэхтэй бол давуу тал болно;

  • Бульдозер дээр 1 дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;

  • Уурхайн аюулгүй ажиллагааны үндсэн ойлголттой байх;

  • Тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг дүрэм журмын дагуу хийдэг байх.

Ур чадвар:

  • Тоног төхөөрөмжийн эдврэл дутагдлын талаар нэн даруй мэдээлдэг байх;

  • Мастер, ахлах ажилтаны наряд зааварчилгааг сайн хүлээж авдаг байх;

  • Хамт олондоо нийтэч, эерэг уур амьсгал түгээдэг байх;

  • Жолооны C, М ангилалтай байх;

  • Бульдозероор түрэлт хийх горим, уулын ажлын талаар мэдлэг ойлголттой байх;

  • CATERPILLAR D-8,9R төрлийн бульдозер жолоодож байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/