Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн Мэргэжилтэн

Таныг Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст “Мэргэжилтэн” - ний ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Улаанбаатар оффист ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны дагуу мэдээллийн системүүд дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

  • Хяналтын камерын системийн хэвийн ажиллагааг хангах;

  • Мэдээллийн системүүдийн хяналт шалгалт;

  • Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавих аудит;

 

Мэргэжил туршлага

  • Мэдээллийн систем, аюулгүй байдлын чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн технологийн аудитын чиглэлээр ажлын туршлагатай байх /2-с дээш жил ажилласан бол давуу тал болно/;

Ур чадвар

  • Firewall болон сүлжээний бусад төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний бичих, ярих чадвар сайн байх;
  • Компьютерын дурын үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн системүүд дээр ажиллах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.01.19-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3126, 3400/