Өрөмдлөг, тэсэлгээний инженерийн ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Өрөмдлөг, тэсэлгээний инженер” – ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг удирдан зохион байгуулах, өрмийн шав, тэсэлгээний шот төлөвлөлт хийх, Тэсэлгээний үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээт өрмийн болон тэсэлгээний компаниудыг хариуцан ажиллах, Өрөмдлөг тэсэлгээтэй холбоотой тайлан мэдээлэл боловсруулах, төлөвлөлтийн инженерүүдтэй хамтран ажиллах.

Мэргэжил ,туршлага:

  • Уул уурхайн ашиглалтын инженер болон уурхайн технологийн хэсгийн инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт өрөмдлөг тэсэлгээний инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Жолоооны B ангилалтай байх;
  • Мэргэжлийн программ хангамжийн мэдлэгтэй байх; / Surpac, Shotplus … /
  • Тууштай хичээнгүй шантрашгүй эрч хүчтэй байх;
  • Ээлжийн ахлахын наряд зааварчилгааг яс баримталдаг, зарчимч байх.

Бусад ур чадвар:

  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай;
  • Өрмийн машины талаар мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.07.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/, 94783000