Захиргааны ажилтны ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Захиргааны ажилтан” – ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Ил уурхайн газрын нийт ажилчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хүний нөөцийн хэлтэстэй хамтран ажиллах, баримт бүрдүүлэх, Ил уурхайн захиргааны бичиг баримтуудыг цэгцлэх, архивлах, шаардлагатай тайлан мэдээ боловсруулах. Ил уурхайн ээлжийн хуваарь хүн хүчний мэдээллийг нэгтгэх, ажлын захиалга, бараа матераилын захиалгуудыш систем дээр үүсгэх, шаардлагатай хурлын протокол тэмдэглэл хөтлөх. 

Мэргэжил ,туршлага:

  • Захиргааны болон хүний нөөцийн чиглэлээр их дээд сургуульд сурч төгссөн байх;
  • Бичгийн болон захиргааны баримт бичгийн стандартын мэдлэгтэй байх;
  • Олон хүнтэй харилцах харилцааны өндөр соёлтой байх;
  • Тууштай, хичээнгүй шантрашгүй эрч хүчтэй байх;
  • Удирдах ажилтаны наряд зааварчилгааг яс баримталдаг, зарчимч байх.

Бусад ур чадвар:

  • Уул уурхайн салбарт захиргааны ажилтан болон уулын хэсэгт диспетчерээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай;
  • Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чадвартай байх. 

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.07.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/, 94783000