Засварчны ажлын байр

Таныг Уулын засварын хэсэгт “Засварчин” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх;

Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх.

Мэргэжил ,туршлага:

  • Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн гидр систем, хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай байх;
  • CAT SIS программ болон ET ашиглаж оношилгоо хийх чадвартай байх;
  • CAT болон Liebherr гидр экскаватор, CAT ачигч, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай байх;
  • Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх.

Бусад ур чадвар:

  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;
  • Насос араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
  • Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх.
  •  

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.07.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/