Хэвлэл мэдээллийн ажилтны ажлын байр

Таныг Хэвлэл мэдээлэл, орон нутагтай харилцах хэлтэст “Хэвлэл мэдээллийн ажилтан” - ы ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

Компанийн мэдээллийн сувгууд болох нүүр номын хуудас болон бусад сошиал мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сонинг гаргах эх бэлдэх, мэдээллийг бэлдэх, хэвлэгдсэний дараа орон нутаг, оролцогч талуудад хүргэх, үйл явдлын зургийг авч баримтжуулах;

Тавигдах шаардлага: 

  • Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;
  • Гэрэл зураг, бичлэг, эвлүүлэг, монтаж болон гэрэл зургийн засвар дээр ажиллах чадвартай байх;
  • Уул уурхайн салбарт хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан бол давуу тал болох;
  • Компьютерийн програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Хэвлэлийн эх бэлтгэл болон мэдээний контент дээр ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.07.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/