Хуваарь гаргачийн ажлын байр

Таныг Уулын засварын хэсэгт “Хуваарь гаргагч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Уулын хүнд машин механизм, суурин дизель генератор, уурхайн үйлчилгээний тусгай тээврийн хэрэгслүүд, автокран, уурхайн жижиг тэрэгнүүд, засварын цехийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд гарсан ажлын нарядыг засвар үйлчилгээний бага, дунд, урт хугацааны ажлын төлөвлөгөөний хуваарьт оруулах;

Техникийн бэлэн байдлын тайлан бэлдэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Техник сэтгэлгээтэй, уул уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын процессын талаар мэдлэгтэй бол давуу тал болно. 

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 

Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх; 

Баримт бичиг боловсруулах чадвартай байх;

Тайлан тооцоо, график гаргах чадвартай байх. 

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.08.11-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/