Эдийн засагчийн ажлын байр

Таныг Эдийн засгийн хэлтэст “Эдийн засагч” - ийн ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

Компанийн урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах;

Компанийн 7 хоног, сар, улирлын мөнгөн урсгалын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт хийх, удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр цаг тухай бүрт нь хангах; 

Шинээр хийх хөрөнгө оруулалтуудын өгөөжийн тооцоолол, гүйцэтгэлийн хяналт хийх;

Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох;

Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх;

Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан мэдээ, тайлан бэлтгэх;

Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтуудыг бэлтгэх;

Дээр дурдагдаагүй боловч ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

Санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн онолоор бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Санхүүгийн шинжээч эсвэл эдийн засагчаар уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;

Компьютерийн хэрэглээний програмууд болон Power BI, ERP системүүд дээр ажиллах, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай;

Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

Мэргэжил, ур чадвар:

Багаар болон бие даан ажиллах чадвартай;

Цаг төлөвлөх, зохион байгуулалт сайтай;

Ачаалал даах чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.09.18-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/