Таныг Уулын засварын хэсэгт “Засварчин” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх;
Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх.
Мэргэжил ,туршлага:
Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
Уул уурхайн салбарт хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан туршлагатай байх;
Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
Хүнд даацын тоног төхөөрөмжийн гидр систем, хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай байх;
CAT SIS программ болон ET ашиглаж оношилгоо хийх чадвартай байх;
CAT болон Liebherr гидр экскаватор, CAT ачигч, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай байх;
Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх.
Бусад ур чадвар:
Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;
Насос араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.09.30-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400/