Зөвшөөрөл эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр

Таныг Комплайнсийн хэлтэст "Зөвшөөрөл эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд урьж байна. 

Үндсэн үүрэг:

Комплайнсийн хэлтэст ажиллаж буй зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнтэй ижил ажил үүрэг дээр хамтарч ажиллах;

Байгууллагын эрсдлийн бүртгэл болон хэлтсийн тайлан, төлөвлөгөөн дээр голлон ажиллах;

Дотоод хяналт, тусгай зөвшөөрлийн сунгалтууд дээр ажиллах;

 

Боловсрол:

Барилга, уул уурхайн инженерийн чиглэл эсхүл Эрх зүйч мэргэжлээр төгссөн байх;

Англи хэлний бичгийн түвшин өндөр байх;

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

Төслийн төлөвлөлт хийж байсан туршлагатай байх;

Монгол болон англи хэлний бичгийн түвшин сайн байх;

Дата анализ болон прогноз хийх чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.09.30-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/