Хөнгөн тэрэгний засварчны ажлын байр

Таныг Уулын засварын хэсэгт "Хөнгөн тэрэгний засварчны ажлын байранд урьж байна"

Үндсэн үүрэг:

Уурхайн хөнгөн тэрэгний техник үйлчилгээ болон эвдрэлүүдийг засах;

Хөнгөн тэрэг, уурхайн үйлчилгээний болон усны, түлшний, бохирын, чирэгч машин, ажилчдын автобусны төлөвлөгөөт засвар үйлчилгээг ажлын наряд, зааварчилгаа, хуваарийн дагуу хийх, өдөр тутмын ажлыг тэмдэглэх, бичих;

Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлагыг хангаж, хөнгөн тэрэгнүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Аюулгүй байдлыг ухамсарлах, бусдад үлгэрлэж ажиллах.

Мэргэжил ур чадвар:

Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль болон курс төгссөн байх;

Уул уурхай болон хөнгөн тэрэгний засварын газар засварчнаар ажиллаж байсан туршлагатай;

Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;

Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;

Хөнгөн тэрэгний , хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай;

Оношилгооны багаж ашиглаж, оношилгоо хийх чадвартай;

Ford Ranger, Toyota ,Hyundai, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай;

Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх.

Ур чадвар:

Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;

Насосг араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;

Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хөнгөн тэрэг болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/