Аюулгүй ажиллагааны ажилтны ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст "Аюулгүй ажиллагааны ажилтан"-ы ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

Осол эндэгдлээс сэргийлэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлагуудыг хангуулж ажиллаж буйд хяналт тавих, зөвөлгөө өгөх;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж гаргах, боловсруулах, ажилтнуудад зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх;

Байгууллагын "Аюулгүй үйлдвэрлэл"-ийг эрхэмлэх, соёл, үнэт зүйлс болон ёс зүйг үлгэрлэн бусдад манлайлал үзүүлж түгээх.

Мэргэжил, туршлага:

Дээд боловсрол эзэмшсэн;

Мэргэжлийн байгууллагын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан;

Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан;

Ил уурхайн үндсэн ордын аюулгүй ажиллагаанд туршлагатай бол давуу тал болно;

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх туршлагатай;

Уурхайн аврах багийн үйл ажиллагаанд суралцсан бол давуу тал болно.

Ур чадвар:

Бусдад шаардлага тавих мэдээ мэдээлэл хүргэх илтгэх чадвар туршлагатай;

Аюул эрсдэлийн удирдлага хяналтын арга барил эзэмшсэн;

Үйл ажиллагааны тогтолцоо ХАБЭАн системын мэдлэг эзэмшсэн;

Баримт бичиг, дүрэм журам боловсруулах, хэрэглээний програмуудыг ашиглаж дадсан;

Хувь хүний ёс зүй, бусдад үлгэрлэж манлайлах ур чадваруудыг эзэмшсэн;

Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/