Энэхүү ажлын байрны зорилго нь тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого, журмын дагуу гүйцэтгэхэд орших бөгөөд холбогдох хууль тогтоомж, байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэх, байгаль орчны төлөвлөгөө, тайланг боловсруулах, хэрэгжүүлэн тайлагнах, компанийн хэмжээнд болон орон нутгийн иргэд, орон нутаг, төр захиргааны байгууллагууд зэрэг оролцогч талуудтай хамтран ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн талбайд байгаль орчны хэлтсийн үйл ажиллагааг ахлан ажиллана.
- Байгаль орчны холбогдох стандарт, хууль тогтоомжийн шаардлагын хүрээнд төслийн байгаль орчны үнэлгээ, тухайн жилийн менежментийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явц, үр дүнг хянан ажиллах, холбогдох тайлан мэдээг боловсруулан ажиллана.
- Компанийн байгаль орчны менежментийн систем (БОМС), түүний дүрэм, журмуудыг боловсруулах, байгаль орчны зорилго, зорилтод хүрэх арга хэмжээг тодорхойлох, байгаль орчны ноцтой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх процесст идэвхтэй оролцох бөгөөд БОМС-ийг хэрэгжүүлэх, үндсэн, гэрээт нийт ажилтнуудаар мөрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
- Байгаль орчны гүйцэтгэлийн дотоод, гадаад тайлангуудыг боловсруулна.
- Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.
- Компанийн нөхөн сэргээлт, ойжуулалтын хөтөлбөр болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэнэ.
- Байгаль орчны хууль тогтоомжийн шаардлагыг цаг тухайд нь ойлгож, баримтжуулж, хянаж, хариу арга хэмжээ авч баталгаажуулж ажиллана.
- Байгаль орчны сургалт зохион байгуулах, олон нийт, орон нутгийн захиргаа, төрийн байгууллага зэрэг оролцогч талуудад компанийн үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах ба бусад аудит, хяналт шалгалт, уулзалт, хурлуудад оролцон ажиллана.
- Байгаль орчны төсөл, хөтөлбөрүүд, судалгааны ажилд оролцож, төлөвлөсөн ажлуудыг гүйцэтгэн ажиллана.
- Бусад шаардлагатай нэмэлт ажил үүргүүд орно.
Боловсрол, туршлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
- 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Аман болон бичгийн харилцаа, түүний дотор мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай;
- Уул уурхай, байгаль орчны талаар Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийг үйл ажиллагаанд мөрдөж ажиллах талаар мэдлэгтэй байх;
- Жолооны үнэмлэхтэй байх;
- Уул уурхайн болон барилгын төслийн байгаль орчны менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- Бусадтай хамтран ажиллах, баг болж ажиллах чадвартай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Нөхцөл байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, төлөвлөх, тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/