Таныг Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн маталлургич” - ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх;
Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлөгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих;
Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах.
Мэргэжил ,туршлага:
Ашигт малтмалын баяжуулалт болон металлургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх;
Уул уурхай хүдэр боловсруулалтын чиглэлээр ажилласан ажлын туршлага хуримтлуулсан байх;
Зутан болон шингэний төрөл бүрийн насос, шугам хоолойн систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;
Химийн урвалж бодисууд ашиглаж байсан туршлагатай байх;
Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
Баяжуулах үйлдвэрийн технологийн дээж авах, бэлтгэх, боловсруулах, турших, технологийн туршилтын схем зохиох, тайлан бичих, боловсруулах тайлагнах чадвартай байх;
Бусад ур чадвар:
Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;
Мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай байх;
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
Технологи, тоног төхөөрөмжүүдийн нэршил, заавруудыг мэддэг байх;
Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт ба зочдод хүргэх;
Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэхтэй байх;
Краны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;
Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;
Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт, мэдлэгтэй байх;
Эрхийн үнэмлэх болон сертификат монгол улсын жолооны B ангилалтай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400/