Нарийн бичгийн даргын ажлын байр

Таныг Захиргаа, хүний нөөцийн газарт “Нарийн бичгийн дарга” - ын ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийг холбогдох ажилтанд мэдээлэх, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;

Гүйцэтгэх удирдлагын уулзалт болон хурал зөвлөгөөний цаг хуваарийг зохицуулах, шуурхай мэдээллээр хангах;

Компанийн бичиг хэргийн үйл ажиллагааг зохион байгуулах.

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага:

Бизнесийн удирдлага болон гадаад хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Гүйцэтгэх удирдлагын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар

Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;

Албаны болон хувийн зохион байгуулалт сайн байх;

Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/