Таныг Хүний нөөцийн хэлтэст “Хүний нөөцийн мэргэжилтэн” - ий ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
Хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа;
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр;
Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа;
Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага:
Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн талаар мэдлэгтэй байх;
Ур чадвар:
Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400/